Урсаж буй цаг хугацааг удаашруулах арга хэмжээ байдаг болов уу?!
Тиймээ урсаж буй цаг хугацааг удаашруулах эсвэл ухраах боломж байгаа билүү.
хэрэв тийм бөгөөс хий хоосон өнгөрүүлсэн энэ их хугацааг хэрэгцээт зүйлдээ зарцуулж
олиггүй энэ амьдралаа олон шатаар ахиулах нь туйлийн миний мөрөөдөл
туйлдсан хүний л бодол юм даа.
өнгөрсөн зүйлд харамсан суух нь өчүүхэн бодолтой хүний өөдөсхөн толгойноос гарах өт шиг жижгэрсэний шиэж бөлгөө
өө одоо яахавдээ гээд урагшаа харан амьдархад уравшгүй миний амьдралын хэвшил гэх уртаас урт энэ хана нь унаж өгөхгүй байгаагын гол шалтгаан нь угаасаа энэ заваан зуршилаа хаяж чадахгүй байгаагын гор гарж байх шиг байна.
өөрийн энэ байдлыг өөрчилөн шинэчилэх хүслийг өөр хэн ч хийхгүй. миний өмнөөс амьдрахгүй мэлмэртлээ уйлаад ч өөрчлөгдөхгүй.
харавсан сум шиг яваад л байгаа энэ цаг хугацааг барьж хорьж дийлэхгүй учир байдалтайгаа эвлэрэх нь хамгийн зохистой зан.
цаг хугацаагаар адилхан урсах нь цаглашгүй их далайд сэлж байгаатай адил боловч бага ч гэсэн сөрөн сэлж өөрийн урсгалыг үүсгэх нь олон мянган хөвөгчдөөс арай л өөр байх болов уу?
Өрсөж сэтгэвэл үнэнд хүрнэ гэдэг үг үнэн үг. Гэхдээ өрсөж сэтгээд түүнийгээ хийж чадсан хүн үлэмжид хүрнэ гэж би хэлмээр байна.
Баярлалаа,
Comments
Post a Comment