Шинэ Оны Мэнд Хүргэе - 2020 он

Шинэ оны мэнд хүргэе та бүхэндээ.

Нэгэн аравныг үдэж дараагын шинэ аравныг угтаж байгаа энэ билэгтэй жил бид өнгөрсөн арванд хийж бүтээсэн бүхий л ажлуудаа дүгнэж шинэ зорилгоо тодорхойлж амьдралдаа амжилт гаргах ёстой бол тэрнийгээ төлөвлөж бүтээх нь хамгийн чухал билээ. Миний хувьд 2009-2019 он бол маш олон зүйлийг бүтээж бий болгосон жилүүд байлаа. Маш олон зүйлийн ард нь гарсан жилүүд байлаа. За тэгээд энэ хорвоо дэлхий дээр  өөрийн хүсэж буй зүйлээ бодоод хүсэхгүй байгаа зүйлээ мартаад шинэ аравныг эрч хүчтэй амбицтай өнгрөөх нь чухал шүү. 2030 он гэхэд миний хувьд 30-40н ном уншсан байх болно. Энэ оны хамгийн эхний шинээр уншиж эхэлсэн ном бол энэхүү постынхоо ковер зургыг болгосон Элон Маскын Тесла, Сансар Х ба Гайхамшигт ирээдүйг бүтээх нь гэсэн ном бөгөөд энэ ном миний хувьд шинэ зүйл эхлүүлэх урам зоиг минь болоосой гэж бодож байгаагаа нуух юун. Залуу насны эрч хүч урам зориг 2020-2030 онуудад үргэлжлэх бөгөөд энэ жилүүдэд л эрч хүч урам зоригтойгоор бүх зүйлийг хийх нь хамгийн чухал. 2030-2040он бол нухацтайгаар дараагийн бизнесээ эхлүүлэх нас юм. тэгхээр миний хувьд 2020 оныг баталгаат ирээдүйн эхлэл гэж үзэж байгаа. шинэ зүйл бүхэн дэлгэрэх болтугай.

Comments