Good Morning Leaders

Өглөөний мэнд та бүхэндээ.
Яагаад ч юм аьдрал аягүй сонирхолтой бас уйтгартай юмаа. хүн нэг л тийм бүрэн илэрхийлж чадахгүй мэдрэмжийг өөртөө мэдрээд байгаагаай илэрхийлж чадахгүй байгаад байхаар аягүй хэцүү байдаг юм байна гэж бодогдоод байх боллоо. Гэвч энэ бүхэн миний дотор болоод байгаа зүйлс л юм л даа. Залуу хүн залхуу тэгээд идэвхигүй авьдарч болохгүй болхоор хамгийн уйтгартай үе л гэж өөрөө бодож байна.

Би яагаад энэ номны зургыг тавьсан гээч. Би энэ номыг уншиж эхэлж байгаа гэхдээ үнэндээ тухтай уншиж чадахүгүй л  байна л даа. Бага багаар өөртөө зав гаргаад тэгээд тэр хугацаандаа энэ номоо уншиж дуугах санаатай байгаа.

Сая гэнэт нэг бодол орж ирлээ бид нар багадаа ээж ааваараа хичээлээ хий гэж загнуулан барин хийдэг байсан гэтэл одоо амьдрал нүүрэн дээр тулаад ирхийн цагт чи өөрөө өөрийгөө тэгэж шахаж байх юм. Тэгээд энэ нь өөр өөртэйгөө тэмцэх явдал болж хувирна. Тэгээд ялж ялагдаж явсаар нэг өдөр дажгүй үр дүн гарна. гэхдээ үр дүн гарахгүй үе нь их байх юм. За тэгээд хүний л амьдрал болсон юм хойно юм юм л болно.

Гэхдээ миний сүүлийн үед ухаарч огоорч байгаа хэдхэн юм л байгаа. эхнээс дурьдаад яваялдаа. 1. Би ном уншихгүй бол хөгширөх тусмаа богинохон бодолтой тэнэг ааштай хэрэгцээгүй хүний дургүй хшргэсэн амьтан болж хувирна. Тиймээс уншжил байх хэрэгтэй.
2. Дараагийх нь ямар нэг байдлаар өөрийн гэсэн Спортын байнга хийдэг хоббитой болох хэрэгтэй. Энэ нь эрүүл мэндэд хэрэгтэй.
3. Дараагийх бол ажилдаа өсөж дэвжих ядаж боловсрох, мэргэшхийн тулд илүү хичээнгүй ажиллаж болж өгвөл сургалт семинар идэвхитэй хамрагдах хэрэгтэй.
4. Хэлний мэдлэгээ дээшлүүлэх. ажлын байран дээр гадаадын хүмүүс биенес уулзалт байдлаар ирэх нь цөөнгүй гэтэл чи тухайн хүн ямар санаатай юу хэлэх гээд байгааг нь ойлгож чадахгүй байгаа чинь харамсалтай тиймүү. тэгээд тэр хүнийхээ ярианы 30 хувийг л ойлгоно гэдэг өрөвдөлтэй. тэгхээр дахиад суралц
5. Энэ хэсэг бол хамгийн хэцүү хэсэг нь байгаан. Би одоо өөрийгөө яг яагаад байгааг сайн мэдэхгүй байгаа ч би нэг тийм өөрийгөө олоогүй өөрийнхөө юу хүсээд байгааг мэдэхгүй нэг тийм мэдрэмж төрөөд байна л даа гэхдээ энэ асуудал хүмүүст хэр их байдаг юм бол гэдэг байна. Яг үнэндээ би бусдад санаа зовохгүй л байна л даа.
6. Булчингаа хөгжүүлэх. Ер нь тэгээд биений булчингаа хөгжүүлхээр тархины бучигаа хөгжүүл гэдэгдээ. Сүүлийн үед надад ч бас тэгэж бодогдох болсон. тэртээ тэргүй биений булчинг хөгжүүлэхэд мөнгө ордог юм байна лээ хэрэггүй одоохондоо. Харин одооноос оройтсон гэж бодолгүйгээр тархиний булчингаа боломжоороо хөгжүүлье. Одоохондоо надад байгаа материалуудаар би өөрийнхөө тархины булчинг 100 хувь гэж бодвол 30 хувийг нь хөгжүүлчих байх л даа.

Хүсэж хүлээж байгаа зөндөө зүйл бий бидний үеийн залуус нийтээрээ боловсролын доройтолд байна гэж би боддог. энэ ч яахаю угаасаа би юугаар ч тусалж чадахгүй сэдэв.

хүсэж хэрэгжүүлхийг зорьж байгаа дээрхи зүйлсүүд байна. за тэгээд хүн л юм болсон хойно бусдаас хоцролгүй бүгдийг нь хийгээд л үзнэ дээ. өөрийгөө зоригжуулах нь хамгийн зөв.

Амжилтанд хүрсэн хүмүүсээс ганц л үгийг нь хэзээ ч мартахгүй бай.

                                Өөртөө л итгэ, Чамаас өөр чамд итгэх нэг ч хүн байхгүй
                                                      Өөрийгөө хэзээ ч битгий гол

Comments