Samsung Pass апп-ийн талаархи миний бодол

“Samsung Pass” апп-ыг ашиглан Мост Мони хэрэглэгчийн үйлдлийг хөнгөвчлөе!!! Яагаад Samsung pass хэрэглэх нь зүйтэй вэ? IPhone утас Face ID ашиглан ордог болсныг нь бүгд мэддэг болсон. Гэвч чухал шаардлагатай апп-уудруугаа Face ID дэмжээгүй л бол заавал нууц үгээ хийж ордог. Харин Samsung pass үүнтэй адил боловч тус сануулсан нэвтрэх нэр нууц үгүүдийг хадгалан хэрэглэгч дараа гараас оруулах боломжийг олгодог. Мэдээж IPhone Х-ээс дээш дандаа Face ID хэрэглэж байгаа гэтэл Samsung pass-ыг Galaxy S8, S8+ , S7, S7 edge, Note5, S6, S6 edge, S6 edge plus дараах утаснуудаас дээш бүх төрлийн самсунгийн утас хэрэглэгч нар хэрэглэж болно. Монголд ANDROID утас болон SAMSUNG хэрэглэгч нар маш их байдаг билээ. Samsung pass апп нь хурууны хээ, нүүр таних болон нүдний хүүхэн хараагаар хэрэглэгчийг баталгаажуулдаг технологи юм.
Нүдний хүүхэн хараа болон хурууны хээ давтагдагддаггүй учраас илүү хамгаалалт өндөртэй байх боломжтой. Яагаад Мост Мони апп-д SAMSUNG PASS ашиглах хэрэгтэй юм? 1. Хэрэглэхэд хялбар 2. 3 төрлийн баталгаажуулалтын сонголттой a. Нүдний хүүхэн хараагаар нэвтрэх /Iris/ b. Нүүр танилтаар нэвтрэх /Face/ c. Хурууны хээгээр нэвтрэх /Fingerprint/ 3. Апп нь заавал давхар хурууны хээ таних цэс байх шаардлагагүй Login хэсгээ Samsung pass-тай холбочихсон байхад болно. 4. Үүнийг ашигласаар байгаад нууц үгээ мартчихвал яах вэ гээд айгаад байдаг гэтэл Samsung pass апп дотор тухайн ашигладаг апп-уудых нь бүхий л нууц үгүүд байж байдаг. Samsung pass-руугаа орохдоо Samsung pass-аа ашиглачихна. Аягүй хялбар санагдаж байгаа. Хэрхэн Samsung pass-ийг ашиглах вэ? 1. Та яг л Google account нээдэг шиг Samsung account нээчихнэ. 2. Samsung account нээчихсэн тохиолдолд Samsung pass апп-аа татаад Login хийж ороод
тохиргоогоо хийчихнэ. 3. Үүний дараа Samsung pass дэмждэг дурын апп-руу ороход нэвтрэх нэр нууц үгээ сануулах уу гээд Samsung pass чинь асуучихна. Тэгээд сануулчихна. Ингээд л болоо дараа дараагын удаа нууц үгээ хийх талбар дээрээ дархад л Samsung pass гараад ирнэ. - Гараас оруулах боломжийг олгоно гэхээр юу гэсэн үг вэ? Дээрх зурагт харуулсны дагуу Samsung pass ашиглан нэвтэрсэн миний апп-ууд болон веб-ууд харагдаж байна. Тус бүр болгон дээр нь дараад ороход миний хадгалагдсан нууц үгүүд харагдах болно. Тэгэхээр хэрэглэгч нууц үгээ мартсан байлаа ч Samsung pass апп-руугаа нэвтрэн ороод гараас оруулах нууц үгээ харчхаж болно гэсэн үг юм. Яагаад ер нь ашиглах ёстой юм? Техник технологи хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд хүний хөдөлгөөнийг хэн илүү хялбарчилна тэр нь л илүү амжилттай явж байгаа. Тэгэхээр Samsung буюу android утас ашигладаг хүмүүс бүгд үүнийг хэрэглэх нь илүү хөдөлгөөн бүрийг хэмнэсэн зөв шийдэл болж байна гэж бодож байна. Нэмэлт мэдээлэл: Samsung Pass App Samsung Pass is a biometric authentication platform for service providers across multiple industries. Samsung Pass enables Simple & Secure biometric authentication in fully integrated way. Description Simple, Secure, and Integrated Samsung Pass is a secure and easy-to use biometric authentication service that can be used to sign in to websites and apps in your mobile. Once you scan your fingerprints, you can sign in to websites and apps without typing in your ID and password. With Samsung Pass, you don't have to memorize every ID and password for various websites and apps. Requirements OS Version : N OS above Samsung Pass version: 1.2.25 (require up to date version of Samsung Pass upon critical Pass app updates) Others : Samsung Account / Biometric data registration , USIM Card for network connection Compatible Devices Eligible devices : Galaxy S8, S8+ , S7, S7 edge, Note5, S6, S6 edge, S6 edge plus

Comments