Гэр бүлдээ цаг гаргах нь ийм чухал болон Герман хүмүүжил
Гэр бүл..?!!! Герман нөхөртэй хуурай эгч минь байдаг. Нэг хэсэг гадаадад амьдарч байхдаа эгчтэй их дотно байдаг байлаа. Тэднийх тухайн үед 2 хүүтэй байсан. Гэр нь жаахан зайтай тул очвол ихэвчлэн хонож таарна. Гэтэл тэдний гэр бүлээс анзаарсан зүйлс намайг их гайхшруулж билээ. Эгчийн нөхөр маш завгүй, удирдах албан тушаалтан. Гэхдээ гэртээ зарцуулдаг цаг хуваариа ягштал барьдаг хүн байсан. Өглөө ажилдаа явахаасаа өмнө хөвгүүдтэйгээ заавал 30 минут машинаар юмуу дээш доош гүйж тоглодог. Орой бас ажлаас ирээд заавал 1 цаг орчим тоглоно. Гэртээ ирэхдээ маш цоглогоор аав нь ирлээ гэж хашгирсаар орж ирдэг. Ажлынхаа стрессийг үүдэндээ хаядаг. Хагас бүтэн сайнд заавал хүүхдүүдээ дагуулж амьтны хүрээлэн юмуу гэрийн ойр байх цэцэрлэгт хүрээлэнрүү дагуулж агаар салхинд гарна. Хүүхдүүддээ уйгагүй юм тайлбарлаж өгнө. Хүүхдүүдийнхээ хоолыг сардаа 1 удаа амралтын өдрөөр эхнэртэйгээ хамжаад бүгдийг нь өдөр өдрөөр нь гаргаад, хоол бэлтгэхэд амраар бэлдээд хөлдөөчихдөг байсан. Орц найрлага амин д...